Баруун Африк тивийн орнуудад хүнсний ноцтой хямрал нүүрлээд байна

Баруун Африкт сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн хүнд хүнсний хямрал нүүрлээд байна. Хямрал ойрын үед улам дордож болзошгүй байгаа талаар “Save The Children” хүний эрхийн байгууллага НҮБ-тай хамтран гаргасан тайландаа дурджээ. "27 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд яаралтай арга хэмжээ авахгүй бол 6-р сар гэхэд энэ тоо 38 саяд хүрч болзошгүй" гэж тайланд онцлон тэмдэглэжээ. 

"Сүүлийн 10 жилийн хугацаанд хүнсний хямрал намжаагүй төдийгүй Баруун Африкийн бүс нутагт, ялангуяа Буркина-Фасо, Нигер, Чад, Мали, Нигерид байдал улам бүр дордож байна. 2015-2022 он хүртэлх хугацаанд хүнсний яаралтай тусламж шаардлагатай хүмүүсийн тоо бараг дөрөв дахин нэмэгдэж, 7 саяас 27 сая болсон" гэж тайланд онцолжээ.

“Oxfam” байгууллагын Баруун болон Төв Африкийн бүсийг хариуцсан захирал Мариан  "Үр тарианы үйлдвэрлэл өнгөрсөн жилтэй харьцуулахад Баруун Африкт гуравны нэгээр буурсан. Айл өрхийн хүнсний нөөц дуусаж байна. Ган гачиг, үер, мөргөлдөөн, коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагавар олон сая хүнийг эх нутгаа орхиход хүргэж, тэднийг ангалын ирмэг рүү түлхэж байна" хэмээн анхааруулан хэлжээ.