Он гарснаас хойш хоёр дахь удаагаа төсөвт тодотгол хийх асуудал яригдаж эхэллээ. Тэр тусмаа төр төсвөөсөө хэмнэлт хийж, төсөвт тодотгол хийх шаардлагатай гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-аас ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсэг, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдсэн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн төсөл болон дотоодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан бодлогын шийдэл гаргах юм байна.
Одоогоор төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд 1 тэрбум гаруй төгрөгийн тендер худалдан авалтыг зогсоожээ.