Энэ сарын 10-ны өдөр АНУ-ын “Spacex” компанийн “Falcon 9” пуужин дөрвөн сансрын нисгэгчийг тойрог замд хүргэхээр хөөрсөн байна. Тус компани анх удаагаа мэргэжлийн бус дан хувийн нисгэгчийн сургалтад хамрагдсан хүмүүсээс бүрдсэн багийг тойрог замд хүргэж байгаа талаараа өчигдөр мэдээлсэн байна.
АНУ-ын Хьюстон хотод төвтэй “Axiom-/Аксиом/ Space” стартап компани дэлхийн тойрог замд туршилт судалгаа гүйцэтгэх сансрын нисгэгчдийг сонгожээ. Тус компанийн “Falcon 9” пуужин өнгөрсөн бямба гарагт Флорида мужид байрладаг Кеннедийн нэрэмжит сансрын буудлаас хөөрсөн байна. Сансрын нисгэгчдийн байрласан “Crew Dragon” хөлөг хөөрснөөсөө хойш 20 гаруй цагийн дараа дэлхийгээс 400 мянган км өндөрт байгаа олон улсын сансрын станцад залгагдана. “НАСА” агентлагийн сансрын буудлаа хувийн компанид ашиглуулахаас гадна сансрын нисгэгчдийг тойрог замд найман өдрийн турш шинжлэх ухаан, био анагаах ухааны туршилтууд явуулахад нь туслах үүрэгтэй юм.
Тэгвэл одоо олон улсын сансрын станцад Америкийн гурав, Оросын гурав, Германы нэг, нийт долоон сансрын нисгэгч задгай сансарт байрлаж байгаа юм. Харин Axiom Space inc компанийн дөрвөн нисгэгч тэдэн дээр нэмэгдэх юм байна.
Axiom-ийн бизнес хөгжүүлэлт хариуцсан дэд ерөнхийлөгч 63 настай Майкл Лопез Алегриа багийг ахалж байна. Түүний багт нас сүүдэр 70 гарсан Бизнесмэн Ларри Коннор, Израилын хөрөнгө оруулагч, сөнөөгч онгоцны нисгэгч асан, 64 настай Эйтан Стиббе, Канадын 52 настай бизнесмэн Марк Пати нар багтжээ. Эйтан Стиббе нь Израил улсаас сансарт ниссэн хоёр дахь хүн болж байгаа юм байна.
Тэд зүгээр нэг сансарт нисэж үзэх гэсэн баян чинээлэг жуулчид биш, шинжлэх ухааны туршилт судалгаа гүйцэтгэх зорилготой гэдгээрээ онцлог юм байна. Axiom компани ирэх хоёр жилийн хугацаанд гурван багаа сансарт нисгэх гэрээг Spacex компанитай байгуулжээ.