Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийг зөрчиж, төрсөн өдрөө тэмдэглэснээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр буруутай үйлдлийнхээ төлөө олон нийтээс уучлалт хүсэж Лондон хотын дээд шүүхээс өөрт нь ногдуулсан торгуулийг төлснөө мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайдын албан өргөө Даунинг Стритийн хурлын өрөөнд тухайн өдөр Борис Жонсоны төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулагдсаныг тус улсын хэвлэлүүд анх мэдээлж байсан юм. Борис Жонсон уг арга хэмжээг албан уулзалт гэж тайлбарлаж байсан ч Лондон хотын цагдаагаас төрсөн өдрийн үдэшлэг хэмээн үзэж хэрэг үүсгэсэн юм. Мөн хөл хорионы үеэр засгийн газрын өндөр дээд албан тушаалтнуудын оролцсон үдэшлэг, баярын арга хэмжээг үргэлжлүүлэн мөрдөж байгааг хэвлэлийнхэнд мэдээлжээ. Тэгвэл Борис Жонсоноос гадна тус улсын Сангийн сайд Риши Сунак мөн тус үдэшлэгт оролцсоны улмаас торгуулийн шийтгэл хүлээсэн юм байна. Одоогоор Их Британийн парламент улаан өндөгний баярын улмаас завсарлаад байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 19-нд чуулган эхлэх үеэр Борис Жонсон, Риши Сунак нарыг албан тушаалаас нь огцруулах асуудал яригдах төлөвтэй байгаа юм.