Улсын төсвийг 800 орчим тэрбум төгрөгөөр тодотгоно

Засгийн газар энэ долоо хоногт төсвийн тодотголыг УИХ-д өргөн барина. Улсын төсвийг тодотгохдоо, үнийн хөөргөдлийг бууруулж инфляцийг барих, мөн төрийн хэмнэлтийн тухай хуультай болох шаардлагатай гэсэн Засгийн газрын байр суурийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

Урьдчилсан тооцооллоор улсын төсвийг нийт 800 орчим тэрбум төгрөгөөр тодотгох боломжтой юм байна. Үүнээс 520 орчим тэрбум төгрөгийг 2022 онд хэрэгжүүлэх байсан хөрөнгө оруулалтын төсвөөс хасахаар тооцжээ. Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудад буцаан олгох нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа явдал гэж үзэж байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлгээс дэмжсэн байр суурьтай байгаа гэлээ. 

Төсвийн хөрөнгө оруулалтыг 5-р сарын 1-ээс зогсоож байгаа юм байна.