Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмээс шалтгаалан иргэдийн хөдөлмөрлөх эрх хаагдаж орлого нь тасалдан, хямралд орж байсан үе саяхан. Тэгвэл тэрхүү урт хугацааны хямралд өртсөн иргэд амьжиргаагаа залгуулах, хэрэгцээгээ хангах зайлшгүй шаардлагаар зээл авах тохиолдол өндөр гарч байжээ. Гэвч эдийн засаг тогтворжихгүй байгаагаас иргэдийн авсан зээл ч чанаргүй болж, улмаар өрийн дарамтад орж буй нь тэдний сэтгэцэд ихээхэн нөлөөлж байгааг судлаачид хэлж байна.
2022 оны 3 дугаар сарын эцэст хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 969.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 7.3% хувиар, өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувийг эзэлж байна.
Иргэд банкнаас гадна банкны шаардлага хангаагүй үед санхүүгийн байгууллагуудаас өндөр хүүтэй зээл аваад эргэн төлөх боломж багасах үед эдийн засгаас үүссэн сэтгэцийн өөрчлөлтөд ордог байна.
Бизнес эрхлэгчид түрээсийн, иргэд өр төлбөрийн дарамтад орж, хямралд өртөхийг эдийн засгаас үүссэн сэтгэцийн өөрчлөл гэж нэрлэдэг. Үүнийг тухайн хүний эдийн засгийн байдлыг сайжруулах замаар л эмчлэх боломжтой гэдгийг сэтгэл судлаачид хэлж байна.