Монгол улсад 1990 оноос жендерийн асуудал яригдаж эхэлсэн байдаг. Харин 10 жилийн өмнө жендерийн тухай хууль баталж хэрэгжилтийг хангуулахад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байсан юм. Энэ хугацаанд хэд хэдэн ахиц дэвшил гарсан байна. Жишээлбэл жендерийн тэгш эрхийг хангахтай холбоотойгоор эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх 2 дахин нэмэгджээ.
1996 онд засгийн газраас эмэгтэйчүүдийн талаар гаргасан бодлогын чанартай баримт бичиг байснаас өөр тодорхой ахиц байхгүй байсан гэж хэлж болох юм. Судалгаагаар зүүн ази, номхон далайн бүс нутгийн ихэнх улс орнуудтай харьцуулахад монгол улсад жендэрийн тэгш бус байдал харьцангуй бага байдаг байна. Гэсэн хэдий ч олон монгол эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх, ажилд орох боломж нөхцөлүүдийг нь хязгаарласан жендэрийн тэгш бус байдалтай тулгарсаар байгаа ч хууль эрх зүйн түвшинд ахиц гарсан гэлээ.
Азийн хөгжлийн банкнаас манай улсад жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх, ирэх 10 жилийн хугацаанд жендэр болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хөтөлбөрүүдийг чиглүүлэх нь илүү оновчтой гэдгийг азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч хэллээ.
Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлын үндсэн шалтгаанууд нь гэрлэлт, гэрийн ажил болон бусдыг асран халамжлах зэрэг байна. Цаашдаа соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм байна.