Дэлхийн агаар мандал дахь метан хийн агууламж өнгөрсөн онд түүхэндээ хамгийн дээд үзүүлэлтэд хүрч, их өсөлт үзүүлснийг хиймэл дагуулын мэдээлэл харуулжээ. Энэ талаар Японы сансар судлалын хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсан байна.
2021 онд дэлхийн агаар мандал дахь метан хийн агууламжийн дундаж 1850 PPM-д хүрчээ. Энэ нь өмнөх оныхоос 10 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Хиймэл дагуулын ажиглалтыг 2000 онд эхлүүлснээс хойш дэлхийн агаар мандал дахь метан хийн түвшин жил тутам өсөж байгаа юм байна. Метан хий нь нүүрстөрөгчийн давхар ислээс 30 дахин их хүлэмжийн нөлөө үзүүлдэг гэж үздэг. Үүний эх үүсвэр нь цагаан будааны талбай болон бусад намгархаг газар дахь микробууд, үхрийн аж ахуй, чулуужсан түлшний олборлолт юм. Хиймэл дагуулын мэдээлэлд хүрээлэн буй орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн судлаачид дүн шинжилгээ хийдэг. Тэдгээр судлаачид өнгөрсөн жил цар тахлын үеэр эдийн засгийн үйл ажиллагаа саарсан тул метан хийн агууламжийн өсөлтийн гол шалтгаан нь байгалийн өөрчлөлт байж магадгүй байна. Иймээс хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хорт хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөг боловсруулахдаа байгалийн өөрчлөлтөөс шалтгаалж концентраци нэмэгдэж болзошгүйг харгалзан үзэх шаардлагатай байж магадгүй гэж судлаачид тэмдэглэжээ.