Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүд болон хууль зүйн байнгын хорооны чиг үүрэгт хамаарах төрийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Хоёр дахь удаагийн төсвийн тодотголоор хүний эрхийн үндэсний комиссоос 373 сая төгрөгийг хасаж оруулж ирсэнд зарим гишүүд сөрөг байр суурь илэрхийлж байна.
Хүний Эрхийн Үндэсний Комиссын 2022 оны төсөвт 3.2 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн ч энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрийн тодотголоор 2.9 тэрбум болгон бууруулсан. Дахин төсвийг бууруулж оруулсан асуудалд гишүүд тал бүрийн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн төсвийн багцын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээс бусад бараа үйлчилгээний зардлыг 2 тэрбум төгрөгөөр бууруулах санал орж ирсэн байгаа юм.
УИХ-аас шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж шүүхийн захиргааны ажилтнууд, шүүгчийн туслахуудын цалин нэмэгдүүлэхээр болж, шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгасан. Гэтэл тавдугаар сар хүртэл эдгээр хүмүүсийн цалинг нэмээгүй байгаа юм. Энэ асуудал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дараах хариултыг өглөө.
2010-2021 он хүртэл төрийн албан хаагчдын тоо 53 мянгаар өссөн байна. Дээрээс нь төрийн агентлагууд төрийн өмчит үйлдвэрийн газар болсныг нэмж тооцвол 60-70 мянгад хүрэхээрХЭҮК-ын төсвөөс 373 сая төгрөг хасахыг УИХ-ын гишүүд дэмжихгүй байгаа юм. Энэ хэмжээгээр төрийн үйл ажиллагааны хүртээмж сайжирсан уу гэвэл үгүй. Хүнд сурталтай шан харамж хардаг хэвээрээ байгааг гишүүд шүүмжилж байлаа.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд чиг үүргийн давхардал, чиг үүрэг ойролцоо харилцан уялдаа бүхий үйл ажиллагааг явуулж байгаа төрийн байгууллагыг цэгцлэхээр оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл бүтэц зохион байгуулалтыг өөрчилнө гэсэн үг.