Улсын Их Хурал дахь байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Төсөвт тодотгол хийхдээ томоохон бүтээн байгуулалтын төсвөөс хасалт хийсэн боловч зарим аймаг сумдад төсөвлөсөн 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтуудын төсөвөөс хасалт хийгээгүй байгааг УИХ-д орон нутгаас сонгогдсон гишүүд шүүмжилсэн байна.
Орон нутгаас сонгогдсон гишүүд төсөв хэмнэх нь зөв, гэхдээ хөгжлийг дэмжих томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардлыг хасчихсан байгааг хэллээ. Жишээ нь Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын хөрөнгийг төсвийн тодотголоор хасаж оруулж ирсэн байна. 33 тэрбумаас дөрвөн тэрбумыг Засгийн газраас гаргах байсан ч 500 гаруй сая төгрөг болж буурсан байх жишээтэй.
Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут төрийн захиргааны албан тушаалтнууд төсөв дээр тэгш бус байдал гаргаж дарга дагасан төсөв оруулж ирсэн гэж шүүмжилсэн. Төсвийн тодотголоор нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгохоор тусгасан. Сая төгрөгөөс доош цалинтай иргэн 47 мянган төгрөг л авахаар байгаа юм. Үүнийг гишүүд иргэдэд бодит дэмжлэг болж чадах уу гэхээсээ илүүтэйгээр НДШ-ийг бууруулах тал дээр анхаарах хэрэгтэйг хэллээ.
Өнгөрсөн долоо хоногт тэтгэврийн ерөнхий хуулийг эргүүлэн татсан. Ирэх долоо хоногт засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажлыг хангажээ. НДШ-ийг бууруулна гэхээс илүүтэй хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.