Их Британийн эрх баригчид "Одоо байгаа чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу Украинаас импортоор орж ирдэг барааг татваргүй болгоно" гэдгээ мягмар гарагт зарлажээ. Энэ нь Украины эдийн засгийг дэмжих зорилготой гэдгийг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн тавьсан хүсэлтийн дагуу уг шийдвэрийг гаргасан юм байна. Шийдвэрийн хүрээнд гаалийн бүх татварыг нь тэглэж, барааны нэр төрөлд нь хязгаарлалт тавихгүй юм байна. Одоогоор Украины импортын барааны дундаж татвар 22 хувьтай байгаа юм.
Өнгөрсөн онд Их Британи Украинаас 830 сая фунт стерлингийн бараа импортоор авсан бол Украинд 670 сая фунт стерлингийн бараа, бүтээгдэхүүнийг экспортлосон байна. Өнгөрсөн онд Их Британиас Украин улсад экспортолсон голлох бараа, бүтээгдэхүүн нь төмөр, ган зэрэг байсан бол импортоор авсан бараа, бүтээгдэхүүн нь хөдөө аж ахуйн бараа материал, автомашин, тээврийн хэрэгсэл байжээ. Үүнээс гадна Их Британийн Засгийн газар далайн гаралтай бүтээгдэхүүн, технологи, эрчим хүчтэй холбоотой бараа, бүтээгдэхүүнийг ОХУ руу экспортлохыг цаашид хориглохоор болжээ.