Монголын ноос ноолуурын салбар нь уул, уурхайгаас бусад нийт экспортын 36 хувийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой салбар юм. Дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг дангаараа бэлтгэдэг манай улсын хувьд ноос ноолууран түүхий эдээ дэлхийн стандартын дагуу үйлдвэрлэж нэмүү өртөг шингээн гадаад уруу экспортлох нь нэн тэргүүний асуудал болдог. Тэгвэл ноос ноолуурын шинэ технологийг хэрэгжүүлэх боломжой болжээ.
Дэлхий дахинд нүүрлээд байгаа цар тахлын тусгалаас үүдэн манай улсын ноос ноолуурын салбар дотоодын зах зээлд 60 хувь гадаадын зах зээл дээр 40 хувь уналтад орсон юм. Харин 2021 онд дотоод гадаадын зах зээлд 40 хувиар өссөн байна. Одоогоор манай улс угаасан ноолуурыг БНХАУ, самнасан ноолуурыг Хятад, Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолж байна.
Ноолуурын салбарын хамгийн тулгамдаж буй асуудал бол чанарт харгалзсан үнийн тогтолцоо байхгүйгээс үүдэн үйлдвэрүүд өөр өөрсдийн гэсэн арга барил стандарт тогтоодог асуудал байсан юм. Ноос ноолуурын салбарын хувьд түүхэндээ хамгийн их орлогыг 2015 онд 327.900 тэрбум төгрөгийг улсдаа оруулж байсан юм.
Гэвч дэлхий дахинд нүүрлээд байгаа цар тахлын тусгалаас үүдэн энэ амжилтаа давтаж чадахгүй байгаа салбарынхан нэгэн шинэ алхам хийж Италийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж дэлхийд чанараа улам бататгахаар болоод байна. Манай улсын хувьд 2021 оны байдлаар Италиас 14,2 сая Еврогийн тоног төхөөрөмж худалдан авсан бөгөөд цаашид ч ноолуурын салбарт 305 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа юм байна. Мөн Монгол Улсын ноос ноолуурын үйлдвэрлэгчидийн үйл ажиллагааг дэмжсэн хуулийн төсөл яригдаж байна
Экологийн цэвэр хольцгүй болон нүүдлийн ахуйн өвөрмөц шинжийг илэрхийлэх монгол ноос, ноолууран бүтээгдэхүүний гадаад берэндийг хөгжүүлэхийн тулд салбарын зүгээс анхааран ажиллаж байна.