Иргэдийг нэмэгдсэн өртгийн албан татвараа төлөн баримтаа бүртгүүлэхэд дадуулж, мөн улс орны далд эдийн засгийн засгийг ил болгох зорилгоор НӨАТ-ын сугалааг 6 жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл сангийн яамнаас уг сугалааны хэрэгжилт, үр дүнг дүгнэх шаардлагатай гэж үзсэн тул ирэх сараас зогсоох талаар мэдэгдсэн бөгөөд хэдийд дахин сэргээх нь одоогоор тодорхойгүй байна.
Улсын хэмжээнд 1.2 сая хүн НӨАТ-ын урамшууллын системд бүртгэлтэй буюу буцаан олголт авдаг. НӨАТ-ын буцаан олголт нь 220 тэрбум төгрөгийн сантай. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2020 оноос буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож эхэлсэн. Нийт бүртгэлтэй 1.2 сая иргэний 50 хувь нь улиралд 30 мянган төгрөгийн урамшуулал авдаг бол 17 хувь нь буюу 2000 орчим иргэн 2 сая төгрөгөөс дээш дүнтэй буцаан олголт авдаг юм байна. Иргэдийн зүгээс юун түрүүнд НӨАТ-ын сугалааг зогсоож, урамшууллын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавиад байгаа.
Иргэдийн тавьсан шаардлагаар НӨАТ-ын сугалааг зогсоож байгаа ч буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй гэдгээ сангийн сайд мэдэгдсэн.