Урьдчилсан хэлэлцүүлгээс гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 5-р сарын 12-ны 09.30 цагт талуудаас гаргасан хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар товлосон байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ талаар "Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хаалттай явуулах, гэрч оролцуулах хүсэлт гаргасан. Шүүхээс дээрх хүсэлтүүдийг хангаж, нэр бүхий гэрч нарыг оролцуулах, шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэлээ.