Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд ногоон байгууламжаа хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд зэвсэгт хүчний 336-р ангийг түшиглэсэн “Мод үржүүлэг-Агро экологийн төв”-ийг байгуулжээ. Тус төв нь жилдээ 1.9 сая тарьц суулгацыг бэлтгэх хүчин чадалтай юм байна.
Хөрсний судалгааг хийснээр говьд ургах чадвартай хайлаас, улиас заг зэрэг модыг илүү их хэмжээгээр тарих тооцоог гаргасан байна. Говийн хөрс шаварлаг, хүнд хатуу байдаг. Говийн хөрс ямар ч ургамал ургадаг, ургалтын хугацаа урт байдгаараа давуу талтай. Одоо зэвсэгт хүчний хэмжээнд 9 мод үржүүлгийн газар, хоёр агро экологийн сургалтын төвийг байгуулах юм. Энэ удаад Дорноговь аймгийн Зүүнбаян 336 дугаар ангийг түшиглэсэн тод үржүүлгийг төвийн нээсэн нь энэ юм.
Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэн байгуулсан мод үржүүлгийн төв нь 2022-2023 онд 16 нэр төрлийн 2.2 сая ширхэг мод, бут сөөг тарьж үрсүүлэх юм. Мөн 2024 оноос жилдээ 1.9 сая тарьц, суулгац нийлүүлэх бол 2030 он гэхэд нийт 9.7 сая мод тарьц, суулгаж бий олох юм.
Мод үржүүлэх агро паркад ургуулсан модыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, авто зам дагуу тарих юм. Энэ нь элс, шар шороон шуурганаас хамгаалах нөхцөлийг бүрдүүлнэ гэж албаныхан хэлж байна. Зохион байгуулалтын ажлыг Батлан хамгаалах яам, хүн хүчний бодлогыг анги нэгтгэлүүд хариуцах бол бүтээн байгуулалтын санхүүжилтийг “Эрдэнэс таван толгой” компани гаргаж байгаа гэдгийг Батлан хамгаалахын сайд онцоллоо.
Анги нэгтгэлүүд дээр агро экологийн мэргэжилтнүүдийг сургасан байна. Өнөөдрийн байдлаар 25 сургагч багш бэлтгэжээ. Мөн чөлөөнд гарсан 1800 гаруй ахмадыг мод үржүүлгийн газар, экологийн сургалтын төвд ажиллуулахаар төлөвлөжээ.