Газар зүйн байрлалаас шалтгаалан дулааны шугам сүлжээний ажлыг хэзээ давтан хийх нь тодорхойлогддог

Нийслэл Улаанбаатар хотод жил бүрийн 5-р сараас эхлэн зуны улиралд халуун усыг хэсэгчлэн хаадаг. Учир нь энэ үед дулааны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил хийгддэг. Иргэд уг асуудалд багагүй бухимддагч дулааны улирлалд уг ажлыг хийхээс өөр аргагүй байдаг байна.

Дулааны эрчим хүчний ашиглалтад тогтмол хяналт тавьж зүй бус хэрэглээг бууруулах, хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг эрхэлж байгаа дулааны цахилгаан станцууд хэрэглэгчийн дулааны шугам тоноглолын засвар, үйлчилгээг зуны цагт хийдэг. Тэдний хувьд чанартай хийлгэж өвлийн их ачааллыг амжилттай давах гол үүргийг хүлээдэг. Тэгвэл иргэд жил бүрийн урин дулаанд их хэмжээний өртөг санхүүг үрэн таран хийж  засвар хийдэгт тийм ч таатай биш байна.