Мариуполь хотыг Оросын эзлэн түрэмгийллээс хамгаалан 80 гаруй хоног тулалдсан Украины цэргүүд сүүлчийн хоргодох газар болсон Азовсталь төмөрлөгийн үйлдвэрийг чөлөөлсөн байна. Оросын тал Украины цэргүүдийг бууж өгсөн гэж мэдээлжээ.
Харин Украины тал ийм үг тайлбар өгөхөөс татгалзаж, даалгавар биелсэн тул эсэргүүцлээ зогсоолоо хэмээн мэдээлжээ. Даваа гарагт шархадсан 260 гаруй цэргийг Мариуполиос салан тусгаарлагчдын хяналтад байгаа хоёр хот руу нүүлгэн шилжүүлсэн юм. Мөн мягмар гарагт үйлдвэрийн цогцолборт үлдсэн тодорхойгүй тооны цэргүүдийг нүүлгэжээ. Ингэснээр Оросуудын хувьд Мариуполийг бүрэн хяналтдаа оруулсан нь Украинд халдан довтолсноосоо хойших хамгийн том ялалт болж байна. Одоо Украины тал цэргүүдээ олзны хүмүүсээр солих зорилго тавиад байгаа гэжээ. Үүнтэй холбогдуулан Украины Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн асан Олександр Данилюк цэргүүдээ Оросын олзлогсдоор солилцох яриа хэлэлцээг эхлүүлэхээ мэдэгджээ. Азовсталь үйлдвэрт олон хоногийн турш хамгаалан тулалдсаны үр дүнд оросын 20 мянга орчим цэрэг Донбассын фронтод тулалдалгүй Мариупольд үлдсэн нь Украины талд хүчээ төвлөрүүлэх, сөрөг довтолгоонд бэлдэх хугацаа өгсөн гэж Киевийн албаныхан тайлбарлаад тэднийг “Баатрууд” хэмээн тодорхойлжээ.