Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2022 оны 1 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 335.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 142.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэвч өрхийн сарын дундаж нийт зарлага 276.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэлээ. Энэ нь тэтгэвэр, тэтгэмжийн орлого нэмэгдсэнээс үүдсэн өрхийн орлогын өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй дүүцэж байгааг харуулж байна.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2022 оны 1 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 12.9 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 19.6 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 31.2 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 12.1 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 3.8 мянгаар буурсан бол, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 13.4 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 42.5 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 52.8 мянгаар тус тус нэмэгдсэн байна.
Харин судалгааны 2022 оны 1 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 276.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 209.7 мянган төгрөгөөр нэмэгджээ. Үнээс хархад бараа бүтээгдхүүний үнэ өссөнөөс шалтгаалан өрхийн зарлага нэмэгдэж байгаа нь өрхийн орлого нэмэгдсэн ч амжиргаанд огт нөлөөлөхгүй байгаа юм.
Иргэдийн зүгээс өрхийн орлого өссөн гэх мэдээллийг үгүйсгэгхгүй ч гэлээ хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 6.4 хувь, өмнөх сараас 2.3 хувиар өссөн нь амжиргаанд орлогоос илүү зарлага мэдрэгдэж байна гэдгийг хэлж байсан юм.