ЕБС-ийн сурагч биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас гэмтэж бэртсэн амиа алдсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбогдуулан БШУЯ-аас өнөөдөр мэдээлэл хийжээ.
Нийслэлийн боловсролын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох хэлэхдээ “ЕБС-ийн зургаадугаар ангийн сурагч биеийн тамирын хичээлд орохоос өмнө бие нь муудаж, хүндэрсэн. Энэ нь амны хаалттай хичээлд орсноос болоогүй. Үүнийг камерын бичлэгээр тогтоосон” гэсэн тайлбар өгчээ.
БШУЯ болон Эрүүл мэндийн яамнаас гуравдугаар сарын 16-аас биеийн тамирын хичээл, дугуйлан секцүүдийг амны хаалтгүй хичээллэж болох захирамж гаргасан гэсэн мэдээллийг энэ үеэр албаныхан өгсөн юм.