Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан. Уг хуулийн өөрчлөлтөөр шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол яллах, нотлогдоогүй нөхцөлд цагаатгах заалт мөрдөгдөж эхэлнэ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол яллах, нотлогдоогүй нөхцөлд цагаатгах шийдвэр гаргадаг. Харин манай улсын хувьд гурав дахь шийдвэр буюу хэргийг мөрдөн байцаалтад буцаах гэдэг шийдвэрийг гаргаж ирсэн. Энэ шийдвэр гарснаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах замаар хэргийг замхруулж, авлигачдад хонгил үүсгэдэг механизм бүрдсэн хэмээн гишүүд дүгнэж, хуулийн төслийг өргөн барьсан байна. Тус хууль нь ердийн журмаар хэрэгжих юм байна. Хууль батлагдсанаар аливаа хэрэг гэм буруугүй нь нотлогдвол шүүхийн шатнаас мөрдөн байцаалтад буцахгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс буцахаар болж байгаа юм байна.
Тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх нотлох баримт хуулийн дагуу бүрдсэн, хууль ёсны эрх нь зөрчигдөөгүй, нотлох баримт хангалттай цугласан гэж үзсэн хэргүүд дээр л гэм буруугийн шатны хуралдаан хийгдэнэ. Харин нотлох, нотолж чадахгүй бол цагаатга гэсэн зарчим Монгол улсын эрх зүйн системд бүрдэж байна.