Бангладеш улсад чингэлэгт агуулах шатаж, 49 хүн амиа алджээ

Бангладеш улсын Читтагонг хотын ойролцоо байдаг чингэлэг ачаа хадгалах газарт өнгөрсөн бямба гарагийн шөнө гал гарчээ. Галын улмаас 49 хүн амь эрсдэж, хэдэн арван хүн гэмтэж бэртсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр гал ням гарагийн шөнө хүртэл ассаар байсан бөгөөд 300 орчим хүн хүндээр бэртэж гэмтжээ. Гал гарсан агуулахын чингэлгүүд дотор устөрөгчийн хэт исэл, хүхэр зэрэг химийн бодис агуулагдаж байсан тул тэсрэлт удаан хугацаанд үргэлжилсэн байна. Галын шалтгаан тодорхойгүй байгаа талаар албаны хүмүүс мэдээлсэн байгаа юм. Гэмтэж шархадсан иргэдийн биеийн байдал муу байгаа тул амь үрэгдсэн  хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулжээ. Түлэгдэж шархадсан хүмүүсийг хүргэсэн эмнэлэгт цусны нөөц хүрэлцээгүй байгаа тул тэдгээр өвчтөнүүдийг аврахын тулд цусаа хандивлахыг тус улсын эрх баригчид иргэддээ уриалжээ.

Урьдчилсан байдлаар гал хамгийн эхэнд устөрөгчийн хэт исэлтэй чингэлэг ачсан усан онгоцноос гарсан байж болзошгүй хэмээн таамаглажээ. Галыг унтрааж, иргэдийг аврах ажилд зуу зуун гал сөнөөгч дайчлагдан одоог хүртэл ажиллаж байгаа юм байна.