Эмээлт орчмын махны үйлдвэрүүдийн асуудлаас үүдэн махны худалдан авалт мууджээ

Жил бүрийн хавар махны үнэ өсдөг. Харин энэ жилийн хувьд өмнөх онуудтай харьцуулахад махны үнэ харьцангуй тогтвортой байгаа судалгааг Нийслэлийн статистикийн газраас гаргажээ. Өнгөрсөн оны 6-р сард үхрийн ястай мах кг нь 14.000 төгрөгийн үнэтэй байсан бол энэ жилийн мөн үед 14.000-14.500 мянга байна. Махны үнэ тогтвортой байгаа ч Эмээлт орчимд үүссэн махны үйлдвэрүүдийн асуудлаас үүдэн худалдан авалт тухайлбал Хүчит Шонхор захын хувьд эрс багассан байдалтай байна.

Эрс тэс уур амьсгалтай Монгол улсын хувьд хүн амын хамгийн гол илчлэг, уургаа нөхөж авах хүнсний бүтээгдэхүүн бол мах байдаг. Тиймээс ч Монгол улсын хүнсний тухай хуульд махыг стратегийн бүтээгдэхүүн гэж онцолсон байдаг. Тэгвэл ойрын өдрүүдэд Эмээлт орчмын махны үйлдвэрүүдийн асуудлаас үүдэн иргэдийн махны худалдан авалт багассан байна.

Мал аж ахуй, махны салбарыг дагасан олон асуудал манай улсын нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Иргэдийн зүгээс уг асуудлыг сайтар анхаарч шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлж байсан юм.