Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалтай холбоотой хөрөнгө төсвийн тодотголд тусгагдаагүй

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалтай холбоотой хөрөнгө төсвийн тодотголд тусгагдаагүй байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2400 төгрөг байгаа. Гэвч энэ нь хүүхдэд шаардлагатай илчлэгийг өгч чадах хэмжээний зардал биш гэдгийг хоол үйлдвэрлэлийн судлаач хэлж байгаа юм. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хоолны чанар, аюулгүй байдалд анхаарах цаг болсоныг салбарын яамнаас онцолж байна.

2021-2022 оны хичээлийн жилд 839 сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 38 мянга гаруй сурагч үдийн хоолны үйлчилгээнд хамрагдсан. Энэ хугацаанд үдийн хоолны үйлдвэрлэлд 3100 тонн мах, махан бүтээгдэхүүн, 6900 тонн сүү,сүүн бүтээгдэхүүн, 5800 тонн гурил, будаа, үр тарианы бүтээгдэхүүн, 5800 тонн төмс, хүнсний ногоо, 3500 тонн жимс, жимсгэнэ ашигласан. Дээрх бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдалд хангалттай хяналт тавьж чадаагүй гэдгийг зарим улсын их хурлын гишүүд шүүмжилж байна.

Дэлхийн улсуудад үдийн цайны үйлчилгээтэй сургууль гэж байхгүй. Одоогоор 160 орчим орны сургуулиуд хүүхэддээ хоол өгдөг. Үдийн хоол өгдөггүй улс ч байгаа юм. Жишээлбэл Австралид сургуулийн хүүхдүүдэд хоол өгдөггүй. Харин эцэг эх нь хүүхдүүддээ хоолыг бэлтгэн өгч явуулдаг нь тэнд илүү хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлдэг байна. Манайд хүүхэд авах ёстой илчлэгийн хэмжээг хангаж чадах бүтээгдэхүүнийг өгч байгаа сургуулиуд байгаа ч эсрэгээрээ шаардлага хангахгүй газрууд ч байна. 

Боловсрол Шинжлэх Ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга хүүхдийн үдийн хоолны махны нийлүүлэлт ченжийн гараар дамжиж байгааг хэлсэн. Мөн хувь хүн, аж ахуйн нэгжээс ч авч байгаа. Үүнд мэргэжлийн хяналт шалгалт хийхэд аюулгүй байдлын шинжилгээнд орсон гэрчилгээг л үзүүлдэг байна. Иймд цаашид сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний аюулгүй байдалд анхаарах цаг болсон гэдгийг мэргэжилтнүүд санууллаа.