55 вагон салхинд туугдан 20 гаруй км газар өнхөрсөн байна

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсч болзошгүй эрсдэлийг төмөр замчид мэргэжлийн ур чадвар гарган зогсоожээ. Энэ 6-р сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд-Айраг өртөө хооронд секундэд 26 метр хүртэл хүчтэй шороо шуурга шуурч, татсан 55 вагон хүчтэй салхины улмаас 20 км зам өнхөрсөн байна. 

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Улхын-Овоо зөрлөгийн 3-р зам дээр уруу талаас нь стандарт нормын дагуу 6 ширхэг ивүүрээр бэхэлсэн 55 вагоныг бэхэлсэн байна. Гэтэл хүчтэй салхины улмаас салхины уруу тал руу өнхөрч байсныг төмөр замчид зэрэгцэн дагаж гүйцэн осол гарахаас урьдчилан сэргийлж чадсан байна. 

Мөн төмөр замын хөдөлгөөнчид цаг алдалгүй замаа чөлөөлж, коридор гарган хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Түүнчлэн зүтгүүрчид өгсүүр газар ивүүр авмагц өнхрөх эрсдэлтэй налуугаас ур чадвар гарган вагоныг аюулгүй газарт авчирсан байгаа юм. Байгалийн гамшгийн үед төмөр замчид гар нийлэн мэргэжлийн ур чадвар гарган ажиллахад бэлэн байгааг уг үйл явдал харууллаа.