Өнөөдрийн байдлаар төрийн өмчит компаниуд 18 их наяд төгрөгийн өртэй байна

Өнгөрөгч 7 хоногт төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит компаниуд 18 их наяд төгрөгийн өртэй байна. Мөн төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшууллыг дөрвөн сарын цалингаас хэтрүүлэхгүй байлгахаар хуульд тусгажээ.

Орон нутагт улс төржилт, хээл, хахууль бий болгодог зүйл нь орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд байдаг. Тэдгээр компанийн ТУЗ-д улс төрчид ордог. Жишээ нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар орон нутгийн өмчит компанийн ТУЗ-д орж, цалин авдаг. Дээрээс нь жил бүр урамшуулал авдаг. Энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэдгийг гишүүд үзэж байна. Мөн төрийн өмчит хувьчилж байгаа компаниудаа цаашдаа хувийнханд алдах эхлэл ч байгаа гэлээ.

Төрийн өмчит 170, орон нутгийн өмчит 270 компани бий байна. Төлөөлөн удирдах зөвлөлд 10 орчим хүн байгаа гэвэл үндсэндээ нэг компанид 20 орчим хүн нийтдээ 470 хүн хэн нэгний гар хөл болж байна гэсэн үг юм. Төрийн өмчит компаниуд нийт 18 их наяд төгрөгийн өртэй байна. Үүнээс  “Эрдэнэс Монгол” нэгдэл 29 их наяд, “Эрдэнэт” үйлдвэр 5 их наяд, Хөгжлийн банк 4 их наяд, “Төрийн банк” 3.7 их наяд төгрөгийн өртэй байгаа юм.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.0 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.