Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл гэр хорооллын зарим айл өрхөд хүндээр тусаж байгааг хэлж байна

Үндэсний статистикийн хорооны өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн орлого бусад хэсэгт амьдарч байгаа өрхүүдээс арай бага гэж гарчээ. Өөрөөр хэлбэл нийт айл өрхийн 50 хувиас дээш хэсэг нь өөрсдийн үндсэн санхүүгийн хэрэгцээгээ хангах боломжгүй гэж гарсан байна. Харин 2021 он гарсаар инфляцийн түвшин 13.4 хувьд хүрч гэр хорооллын айл өрхийн амьжиргааны байдал улам хүндэрч эхэлжээ

Үндэсний статистикийн хорооноос гэр хорооллын айл өрхийн орлогын байдалыг судалжээ. Судалгаагаар 400.000 төгрөгөөс бага орлого олдог өрхүүд судалгаа хийсэн өрхүүдийн 25 хувийг эзэлж байгаа бол үлдсэн хувийг 500.000-600.000, 700.000-800.000 төгрөг олдог өрхүүд эзэлж байна. 1.500.000 төгрөг олдог айл өрх зөвхөн 7 хувийг эзэлж байна. Энэ судалгаанд богино хугацааны ажлын орлогыг тооцоогүй байна. Судалгаанд хамрагдсан айл өрхийн ихэнх нь 400.000-800.000 төгрөгийн орлого олдог бол дундаж орлого нь 812.000 төгрөг байна. Энэ нь гэр хорооллын айл өрхийн орлогын байдал тун харьцангуй байгааг харуулж байна. Иймд гэр хорооллын ихэнх хувь нь амьжиргаагаа дөнгөн данган залгуулж байгаа гэсэн дүн шинжилгээг гаргажээ. Гэвч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж иргэдийн худалдан авах чадвар багсаж байгааг гэр хороолол дунд байрлах найман нэрийн дэлгүүрүүдийн эзэд хэлж байна.

Тэгвэл гэр хорооллын өрхүүдийн дунд хийсэн судалгаанд 39 хувь нь зээл авсан бөгөөд тэдний зээлийн дундаж хэмжээ 3.400.000 төгрөг байна. Тэдний 99.8 хувь нь банкнаас зээл авсан байна. Гэвч үлдсэн хэсэг нь найз нөхөд, гэр бүлийнхэн, барьцаалан зээлдүүлэх газраас албан бусаар зээл авсан  байна. Энэ төрлийн албан бус зээл авах тохиолдол ихсэж байна гэж гарчээ. Зээлийн хэмжээний 68 хувь нь хувийн хэрэглээ, нийгмийн үйл ажиллагаанд зориулагдсан бол 19.5 хувь нь тавилга, багаж хэрэгсэл, 10 хувь нь бизнест, 3 хувь нь байшиндаа зарцуулагдсан гэсэн тооцоо гарчээ. Харин  зээл авах боломжгүй иргэд олон байна. Цалин өсөхгүй байгаа энэ үед иргэд үнийн хөөрөгдлийг дийлэхгүй байгаагаа хэлж байна

Гэр хороолол дундах дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүн бүр зээлээр хүнсээ авах гэдэг болсон талаар худалдаа эрхлэгч хэлж байсан юм. Иргэд үнийн хөөрөгдөлөөс шалтгаалан авсан зээлээ хугацаанд нь төлөх нь  хэцүү байгааг мөн хэлж байсан юм.