Финланд улсын эрх баригчид ОХУ-тай хил залгаа бүс нутагтаа хаалт босгохоор төлөвлөж байна

ОХУ-аас ирж болзошгүй аюул заналхийллийн эсрэг бэлтгэл ажлыг бэхжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулан хоёр орны хилийн бүст хаалт барихаар төлөвлөж байна талаараа Финланд улсын Ерөнхий сайдын мэдээлжээ. НАТО-д элсэх хүсэлтээ гаргаад байгаа Финланд улс нь ЕХ-ны гишүүн орнуудаас ОХУ-тай хамгийн урт буюу 1300 км газар нутгаар хиллэдэг. 

Одоогоор хоёр орны хилийн ихэнх хэсгийг зөвхөн тэмдэг, тэмдэглэгээ, хуванцар шугамаар тогтоосон байна. Финландын Засгийн газар ОХУ-ын зүгээс Финландын хил рүү орогнол хүсэгчдийг илгээх замаар дарамт шахалт үзүүлж магадгүй гэх болгоомжлолын улмаас хилийн аюулгүй байдлаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа юм.  Шинэчилсэн хуулийн төсөлд Финландын Засгийн газарт орогнол хүссэн өргөдлийг нэвтрэх тодорхой цэг дээр хүлээн авахыг зөвшөөрөх саналыг тусгажээ. Европын холбооны одоогийн зохицуулалтын дагуу цагаачид тус холбооны гишүүн улс руу нэвтрэх аль ч цэг дээр орогнол хүсэх эрхтэй байна. Түүнчлэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Финланд улс тус хилийн дагуу хашаа, хаалт барих, мөн хилийн эргүүлийн ажиллагааг өргөжүүлэх зэрэг ажлууд багтсан байна.