Нийслэлийн болон орон нутгийн ЖДҮ эрхлэгчдэд төрөөс үзүүлдэг дэмжлэг харилцан адилгүй байна

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 70 орчим хувь буюу 43,236 нь нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байна. 674 мянга гаруй ажилтан хөдөлмөр эрхэлж буй тус салбар нь “Ковид-19” цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн. Тэгвэл орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн иргэд төрөөс олгодог дэмжлэг нь орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүртээмжгүй байдаг талаар ярьж байна.

2020 оны арван нэгдүгээр сараас хойш жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөс таван удаагийн судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд, уг салбарын 96 хувь нь санхүүгийн эрсдэлд өртсөн байгаа нь тогтоогджээ. Мөн тэдгээрийн 95 хувьд нь тус хүндрэлийг давахад зайлшгүй нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа нь тогтоогдсон байна.