Сүүлийн 2 жилд зам тээврийн осол багассан ч нас баралтын тоо багасаагүй

Дулааны улиралд орон нутгийн зам дээр гарах зам тээврийн осол нэмэгддэг байна. Учир нь амралт зугаалгаар хөдөөг зорих хөдөлгөөн эрс ихэсдэг. Түүнчлэн жолооч нар орон нутгийн зам дээр хурд хэтрүүлдэг, согтууруулах ундаа хэрэглэдэг, хүн болоод ачаа хэтрүүлэн тээвэрлэдэг, анхаарал нь сулардаг зэрэг нь ч мөн осол гарах шалтгаан болдог байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хорио цээрийн дэглэм мөрдөгдсөнтэй  холбоотойгоор зам тээврийн осол аваар багссан байна. Гэвч нас баралтын тоо багасаагүй талаар албаныхан хэлж байна.

Урин дулааны улиралд, тэр дундаа баяр наадмын үеэр осол аваар нэмэгддэг байна. Энэ жилийн хувьд зам тээврийн ослоос болж бэртэж гэмтсэн иргэд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд ирэх нь нэмэгджээ. Мөн хүүхдүүд эцэг эхчүүдийн анхаарал хайхрамжгүйгээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь нэмэгджээ.