БНХАУ-аас зээл авах тухай мэдээлэл нь ташаа мэдээлэл гэж Сангийн сайд Б.Жавхлан хэллээ

Сангийн сайд гадаад өрийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын гадаад өр хямралын хэмжээнд хүртлээ өссөн, 2016-2017 оноос хойш өнгөрсөн гурван жилийн хугацаанд сахилга баттай байсны дүнд манай улсын зээлжих зэрэглэл хэвээр үлдэж, өрийн эрсдэл харьцангуй тогтворжсон гэж Сангийн сайд онцолжээ.

5-р сарын 30-ны байдлаар Хөгжлийн банкны 500 тэрбум гаруй төгрөгийн чанаргүй зээлийн мөнгөн хөрөнгөөр барагдуулж, зээлжих зэрэглэлээ Засгийн газартай ижил түвшинд барьж чадсан байна. Мөн цаашид хүлээгдээд байгаа Евро бонд, Самурай бондын нийт 725 тэрбум 500 сая долларын төлөлд хүлээгдэж байна. Үүнийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр барагдуулах боломжтой гэж Сангийн сайд хэллээ.  Харин цаашид эдийн засгийн үр дүнгүй зээл авахгүй гэсэн зорилттой байна. Мөн өрийн удирдлагын хуулийн дагуу аливаа зээл авах тухай шийдийг зөвхөн УИХ гаргахаар болсон. Харин зөвхөн төслийн зориулалтаар зээл гаргана гэдгийн Сангийн сайд онцоллоо.

Харин иргэдийн санааг ихээхэн зовоогоод байгаа инфляцийн өсөлтийн асуудал зөвхөн манай улс биш олон улсын асуудал болсон. Харин 2019 онд манай улс 32 сая тн нүүрс экспортод гаргаж байх үед өдөрт 1200 машин хилээр гарч байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт энэ хэмжээний машин нүүрс хилээр гарчээ. Хэдийгээр дэлхий даяар инфляцийн өсөлттэй нүүр тулж байгаа ч экспортоо хэвийн үргэлжлүүлж нэмэгдүүлж чадвал хүндрэл учрахгүй гэж сангийн сайд онцлов.