Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Нийслэлийн засаг даргын тамгын газраас тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хэрэгжсэнээр авто замын ачаалал 40-50 хувиар буурсан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.
Энэ сарын 27-ны өдрөөс ирэх сарын гуравныг дуустал тогтоосон бүст тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр хэрэгжиж байна. Гэвч дугаарын хязгаарлалт эхлэх хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
2022 оны төсөвт түгжрэлийг бууруулахаар 420 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаас өөр түгжрэлд нөлөөлөх шийдвэр хараахан гараагүй байна.
Энэ шийдвэр нь богино хугацаанд үргэлжлэх гал унтраах арга болж байгааг иргэд хэлж байна. Тэдний зүгээс цаашид түгжрэлийг урт хугацаанд тогтвортой шийдэх шийдэл хүсч байна гэлээ.
Тээврийн цагдаагийн албаныханы зүгээс тэг зогсолтын нөхцөл байдалд хүргэхгүйн тулд энэхүү шийдвэрийг мөрдөхийг уриалж байна.