Даралт хэлбэлзэх шинж тэмдэг илэрвэл ӨЭМТ-д хандахыг зөвлөж байна

“Ковид-19” халдварын эсрэг вакцины улмаас цусны бүлэгнэл үүсч, улмаар зүрх судасны өвчлөл, харвалтын тохиолдол олшроод зогсохгүй залуужих хандлагатай байгаа талаарх мэдээлэл иргэдийн дунд газар аваад байна. Харин “Ковид-19” халдварын эсрэг вакцины улмаас иргэдийн биед цусны бүлэгнэл үүсч байгаа гэх батлагдсан судалгаа болон дүгнэлт байхгүй гэж ЭМЯ-аас мэдэгдлээ.

“Ковид 19” халдварын эсрэг вакцинтай холбоотойгоор бус иргэдийн амьдралын хэмнэл, буруу зуршлуудын улмаас цусны бүлэгнэл болон харвалт үүсэх эрсдэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл 1992 оноос хойш нийт нас баралтын хамгийн өндөр хувийг зүрх судасны шалтгаант нас баралт эзэлсээр байна. Үүнээс урьдчилан сэргийлж эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхгүй бол эрсдэл хэзээд биднийг дагасаар байна. 

Мэргэжилтнүүдийн зүгээс “Ковид-19” халдвараар өвчлөөд эдгэсний дараа цусны бүлэгнэл үүсэх, даралт хэлбэлзэх шинж тэмдэг илэрсэн бол яаралтай ӨЭМТ-д хандаж арга хэмжээ авах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна