Залилах гэмт хэрэгт өртсөн иргэдийн дийлэнх нь цагдаагийн байгууллагад ханддаггүй 

Залилах гэмт хэрэг жил бүр 9-р сард нэмэгддэг байна. Учир нь хичээл сургууль эхлэх энэ үед худалдан авах болон түрээслэх эрэлт хэрэгцээ ихэсдэгтэй холбоотой юм байна. Залилах гэмт хэргийн илрүүлэлт сайн явагддаг ч шийдвэрлэх түвшинд хохирлын хэмжээнээс шалтгаалан хохирлоо барагдуулалт муу байдаг байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 11,6 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. 2022 он гарснаар одоогийн байдлаар залилах гэмт хэрэг 6508 бүртгэгдсэн байна. Энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулах юм бол 2,5 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэдийн худалдан авах болон түрээслэх хэрэгцээ нэмэгддэг энэ үед залилах гэмт хэрэг ихэсдэг талаар хэлж байна

Харин залилах гэмт хэрэгт өртсөн иргэдийн талаас их хувь нь цагдаагийн байгууллагад ханддаггүй байна. Бодит байдал дээр бага мөнгөн дүнгээр хохирох, их мөнгөн дүнгээр хохирох ялгаагүй хэрэг үүсэж шийдвэрлэдэг байна. 

2021 онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 60 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Иргэдийн цахим орчны хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байгаа учир гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд энэхүү орон зайг ашиглан бусдыг хохироосоор байгаа юм. Иргэд цахим орчинд илүүтэйгээр залилах гэмт хэргээс болгоомжлох хэрэгтэй байна.