Монгол-БНХАУ хоорондын нислэгийн тийзийн үнийг буулгах боломжтой гэв  

Монгол, БНХАУ хоорондын нислэг сэргэж урд хөршид суралцдаг Монгол оюутнууд БНХАУ-ыг зорих боломжтой болсон ч сард ердөө гурван нийслэг үйлдэгдэж, тийзийн үнэ нэмэгдсэн нь асуудал дагуулж байна. Тэгвэл Гадаад харилцааны яам болон Боловсролын яам, Иргэний нисэхийн ерөнхий газраас иргэдээс ирсэн гомдол саналыг хүлээн авч агаарын тээврийн компануудад үүрэг чиглэл өгсөн гэлээ.

Урд хөршрүү нисэх тийзийн үнэ нэг сарын дотор нэг сая төгрөгөөр өссөн гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу бид холбогдох байгууллагаас тодрууллаа. МИАТ компанийн мэдээлснээр иргэд улс дамжих нислэгийн үнийг Улаанбаатараас Хятад улс уруу нисэх тийзтэй андууран сошиалаар мэдээлсэн гэсэн тайлбар өглөө.

Мөн БНХАУ-руу оюутнууд болон бусад иргэд яаралтай зорьчихоор эрэлт ихэссэнтэй холбоотой хятад улс руу нисэх тийзийг дамлах болон бусдыг хууран мэхлэх залилах явдал их гарч байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байж бусдаас дамлаж тийз авахгүй байхыг анхааруулж байна.

Мөн Монгол, Хятадын хоорондох хэлэлцээрийн дагуу энэ сараас эхлэн долоо хоногт зургаан удаа Хятад улс руу нислэг үйлдэхээр тохиролцоод байгаатай холбоотой агаарын тээврийн компаниуд нислэгийн давтамжаа нэмэгдүүлэхээр болсон байна. 

Мөн иргэдийн гомдол мэдээллийн дагуу агаарын тээврийн компануудыг тийзийн үнээ оюутнуудад зориулан буулгах чиглэлийг иргэний нисхээс  “МИАТ” ТӨХК болон “АЭРО Монголия” компаниудад өгөөд  байна.