Нийслэлийн засаг даргын тамгын газраас тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд тэгш сондгой дугаараар оролцуулах шийдвэр гаргасны дагуу хэрэгжиж авто замын ачаалал энгийн үеэс 20-25 хувиар буурсан. Хэдийгээр замын хөдөлгөөний ачаалал бүсчилсэн хэсгүүддээ тодорхой хэмжээнд буурсан ч сургууль цэцэрлэгийн орчимд эрс нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байна. Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, сургууль орчмын бүст тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Түүнчлэн нийт жолооч нарыг явган хүний гарц бүр дээр хүүхдүүд, сургуулийн сурагчдад зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.