Улаанбаатар хотыг тойрсон оршуулгын газрууд жил ирэх тусам нэмэгдэж хот тэлэх бодлого хэрэгжихэд хүндрэлтэй нөхцөл үүсээд байгаа. Холбогдох албаныхан болоод буяны үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Монголын нутаг дэвсгэрээс 5-6 мянган жилийн настай хиргэсүүр олддог. Энэ нь нас барагсдыг нутаглуулахдаа маш нарийн зан үйл үйлддэг байсныг илтгэдэг. Мөн архелогчдийн үзэж байгаагаар Монголчууд түүхийн аль ч цаг үед нас барагсдыг гэрийнхээ ойролцоо оршуулж байгаагүй гэлээ.
Тэгвэл даяаршиж буй нийгэмд оршуулгын зан үйл уламжлалт байдлаа хадгалан сууршьмал иргэншилтэй уялдуулан өөрчлөгдөх шаардлагатай байгааг хэлж байна
Хотын удирдлагуудын зүгээс нийслэл хотод байгаа оршуулгын газруудыг цаашид нэмэхгүй, одоо байгааг цэгцлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэлээ.
Нийслэл хотод байдаг Самбаллхүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж 10 га талбайг цаашдаа цэцэрлэгт хүрээлэн байдлаар тохижуулах ажлууд үргэлжилж байна.