Интернэт хэрэглэгчдийн тоо жил бүр хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан супдалгаанаас харахад Монгол улсад 2 сая 650 мянга гаруй интернэт хэрэглэгч байгаа юм. Үүнийг дагаад мэдээллийн аюулгүй байдал, кибер халдлага тулгамдсан асуудлын нэг болсон. Тэгвэл Монгол улсаас АНУ-д суух Элчин сайдын яам болон мэргэжилтнүүд кибер аюулгүй байдлын талаарх сургалтыг зохион өнөөдөр байгууллаа.
Уг сургалтад мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж буй оюутнууд, хувийн аж ахуй нэгж болон төрийн алба хаагчдыг хамруулсан байна. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэгээ зузаатгах цаашдаа мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг сургалтад хамруулан бэлтгэснээр кибер халдлагаас хамгаалах түүнчлэн цахим засгийг хөгжүүлэх төрийн үйлчилгээг иргэн төвтэй хялбар хэрэглээнд шилжүүлэх зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд дөхөм болох юм.