Нийслэлийн хэмжээнд 953 автобус иргэдэд үйлчилж байна

Авто замын ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас чиглэлийн автобусны тоог нэмэгдүүлсэн байна. 9-р сар гарснаас хойш нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, давхардсан тоогоор өдөрт 350 орчим мянган иргэн үйлчлүүлжээ. Тэгвэл Нийслэлийн тээврийн газраас 953 автобус явуулж байгаа бөгөөд нэмэлтээр 15 автобусыг ачаалалтай чиглэлүүдэд нэмж явуулахаар болсон байна. 

Түүнчлэн Нийслэлийн боловсролын газартай хамтран сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 22 чиглэлд сургуулийн автобус сурагчдад үйлчилж байна.