Энэ оны 8-р сарын байдлаар манай улс 13.2 сая тонн нүүрс экспортолжээ

 “Coal mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн яармаг зохион байгуулагдаж байна.  Манай улсын уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, экспортын 93 хувийг эзэлдэг. Харин 2021 онд  нийт төсвийн орлогод 13 сая 362 тэрбум төгрөгөөр бүрдүүлж байжээ. Сүүлийн гурван сар боомтын сэргэлт бодлогын хэрэгжилтээр нүүрсний экспорт сэргэж байна. Хэрэв энэ хэвээр экспорт үргэлжилбэл энэ жилийн 20 сая тонн нүүрсээ экспортлох боломж өндөр байна. Манай улс одоогоор нийт нүүрс экспортлох боломжийнхоо 20 хувийг ашиглаж байна.  Гэхдээ цаашид экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд логистикийн асуудал тэр дундаа хилийн автоматжуулсан систем сайжруулах шаардлага тулгарч байна. Одоогийн байдлаар шинэ сэргэлт бодлогын хүрээнд Шивээ хүрэн боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах бүтээн байгуулалт үргэлжилж байна.

Манай улс 33 тэрбум 200 сая тонн нүүрсний нөөцтэй гэж үздэг. Нүүрс олборлолтоор дэлхийд 17-д жагсдаг улс юм. Нийт экспортын 93 хувийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүнээс нүүрс экспорт 2019 онд түүхэн дээд хэмжээнд хүрсэн буюу нийт 36 сая тонн нүүрс экспортолсон байна. Харин 2020 онд 31 сая тонн, 2021 онд 15,9 сая тонн нүүрс экспортолж байжээ. Тэгвэл төсвийн тодотголоор энэ жил манай улс 20 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан бол одоогийн байдлаар 73 хувийн гүйцэтгэлтэй буюу 13,2 сая тонн нүүрс экспортлоод байгаа юм байна.

Өнгөрөгч 8-р сард улсын хэмжээнд 12.8 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тэрбум ам доллар давсан үзүүлэлтэй байна. Уул уурхай тэр дундаа нүүрсний салбарт тулгарч буй гол бэрхшээлүүдийн нэг нь гадаад хөрөнгө оруулалтын асуудал. 2012 оноос хойш хөрөнгө оруулалт саатаж эхэлсэн нь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой байжээ.

Гадаад эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан олон хүндрэл байгаа ч сайн тал нь эрчим хүчний нүүрсний  эрэлт хэвээр байна. 2014 он хүртэл тодорхой ангилалгүй байсан коксжих, коксжихгүй бүх нүүрсний гол үзүүлэлтийг ангилж тооцоо хийдэг байсан. Харин нүүрсний ангиллыг 29 болгосноор жишиг үнэ бодитой тооцох боломж бүрджээ.