Их британийн хаан III Чарльз анх удаа парламентад мэдэгдэл хийжээ

Их британийн хаан III Чарльз өнгөрсөн даваа гарагт парламентын хоёр танхимд анх удаагаа сүр жавхлант хааны хувиар мэдэгдэл хийжээ. Энэ үеэр хатан хаан II Элизабэт таалал төгссөн явдалд парламентын 900 орчим гишүүд, төлөөлөгчид эмгэнэл илэрхийлсэн байна. 

Их Британийн хаан 3-р Чарльз хэлэхдээ “Бидний хайрт ээж, хатан хаан нь би болон манай ард иргэдийн хувьд ямар утга учиртай хүн байсныг санан дурсахад үнэхээр сэтгэл хөдөлж байна” хэмээжээ. Үргэлжлүүлэн парламентын доод танхим болон Лордуудын танхимын гишүүд, дарга нар бүгд цуглаж эмгэнэл илэрхийлсэнд гүнээ талархаж байгаагаа хэлсэн байна.

Мэдэгдлийнхээ дараа хаан Чарльз Шотландын нийслэл Эдинбург хотыг зорьсон байна. Хатан хаан Элизабэт өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 96 насандаа таалал төгссөн бөгөөд угсаа залгамжлах дарааллын дагуу ууган хүү хунтайж Чарльз хаан болсон юм. Түүнийг өнгөрсөн бямба гарагт Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хаанаар албан ёсоор өргөмжилсөн. Улмаар түүний ууган хүү Уильям угсаа залгамжлах хунтайж болж, Уэльсийн хунтайжийн цол хэргэмийг авчээ. Мөн Уильям болон түүний гэргий Кейт нар Корнуоллын гүн, гүнгийн авхай болжээ.

Их британийн үндсэн хуульд хаант засаглалд бодит эрх мэдэл оршино гэж тодорхойлсон байдаг төдийгүй хаан болон парламентын танхимын тэргүүлэгч, засгийн газрын тэргүүн нар нягт хамтран ажиллана гэж заасан байдаг.