Монгол улс санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ийн гаргасан 40 зөвлөмжийн 39-ийг амжилттай биелүүлж дийлэнхийг хангасан ангилалд багтах болсон. Өчигдөр буюу 9-р сарын 13-ны өдөр мөнгө угаалттай тэмцэхэд нотариатчидыг чадавхжуулах олон улсаас туршлага судлах хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүргийн нэгээхэн хэсэг нь мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх асуудал юм. Энэхүү асуудалд дэлхий нийтээр анхаарлаа хандуулж байгаа ч улс орон бүр харилцан адилгүй байна.
Нотариатчид мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Түүнчлэн ХБНГУ болоод БНФУ-н туршлагыг судалж хэрэгжилтийг нэмэгдүүлэх зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгууллаа.