Манай улсын нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна

Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран ядуурлын дүр төрхийн судалгааг 2020 онд хийсэн байна. Энэхүү судалгаа нь хоёр жил тутамд хийгддэг бөгөөд өмнө нь хийгдсэн судалгаатай харьцуулахад сүүлийн судалгаагаар манай улсын ядуурлын түвшин 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2020 онд монгол улсад ядуурлын шугамыг 184.747 төгрөгөөр тогтоосон бөгөөд түүнээс доош орлоготой иргэнийг ядуу гэж тооцож байгаа юм.  Тэгвэл ядуу  ангилалд нийт хүн амын 27.8 хувь буюу 903 мянган хүн багтаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ядуурлын шугам руу орох эрсдэлтэй 467 мянган иргэн байна гэж тооцоолж байна. Хамгийн сүүлийн судалгааг 2020 онд хийсэн бөгөөд одоо шинээр хийгдэж байгаа судалгаагаар ядуурлын шугам буюу 184.747 мянган төгрөгийг өнөөгийн инфляцтай уялдуулан өсгөвөл ядуу ангилалд багтах иргэдийн тоо нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад ядуурлын түвшин нэмэгдээгүй тодорхой хувиар буурсан. Гэвч албаныхны үзэж байгаагаар Ковид-19-ийн халдварын нөхцөл байдал үүсээгүй эсвэл иргэдэд нөлөөлөл үзүүлээгүй байсан бол ядуурлын түвшин 3.5 хувь орчмоор буурах боломжтой байсан гэж үзэж байгаа юм.

Статистикийн хорооны зүгээс өрхийн дундаж орлого 2019 онд 1 сая 356 мянга байсан бол энэ оны 2-р улиралд 1 сая 787 мянга болж өсжээ.тэгвэл эдийн засагчдын зүгээс өрхийн орлогыг инфляцтай  уялдуулахад бодит орлого нэмэгдээгүй  үзүүлэлт гарч байгаа юм.

Хоёр жил тутамд гаргадаг ядуурлын аж байдлын тухай судалгаа одоогийн байдлаар хийгдэж байгаа, ковид-19-ийн  нөлөөлөл хэрхэн нөлөөлсөн нь тус судалгаанаас гарах юм. Уг судалгаагаар ядуурлын түвшин илүү нэмэгдсэн байх магадлал өндөр байна..