Цар тахлаас үүдэлтэйгээр өнгөрсөн оны байдлаар манай улс 6.6-9.2 их наяд төгрөгийн шууд бус алдагдал хүлээсэн гэх судалгаа байдаг. Тэгвэл энэ оны хоёрдугаар сараас хилээ нээснээр монгол улсыг зорих жуулчдын тоо нэмэгджээ. Өнгөрсөн сарын байдлаар монгол улсад 178 орчим мянга жуулчин ирсэн гэх судалгаа байна.
“Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдлын улмаас Монгол улсын аялал жуулчлалын салбар хүндхэн хоёр жилийг өнгөрүүлсэн. Тэгвэл хил нээснээс хойш манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгджээ. Харамсалтай манай орны тухайд зуны улирал богино. Энэ богино цаг хугацаанд олон жуулчин авах боломж хомс байдаг. Тэгвэл аялал жуулчлалын салбараас олох орлогыг улирлын чанартай болгохгүйн тулд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байна
Өнгөрсөн хоёрдугаар сард хилээ нээснээс хойш аялал жуулчлалын салбараас 172 сая амдоллар буюу хагас их наяд төгрөгийн орлого олоод байна. Улмаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлснээр олох орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм.