Европын комиссын тэргүүн Урсула Вон Дер Ляйен Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй хэлэлцээ хийхээр өнгөрсөн Пүрэв гарагт Киев хотод хүрэлцэн очжээ. Тэрбээр энэ талаараа твиттер хуудасдаа нийтэлсэн байна.
Тэрбээр айлчлалынхаа үеэр “Энэ бол Оросын өдүүлсэн дайн эхэлснээс хойш Киевт хийж байгаа миний гурав дахь айлчлал болж байна. Маш их зүйл өөрчлөгдсөн. Украин одоо Европын холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигч болоод байна. Би Володимир Зеленськийтэй Украиныг Европын холбоонд элсэхэд ойртож байгаа энэ чухал үед эдийн засаг болон ард иргэдийн боловсролын нөхцөл байдал зэргийг сайжруулах асуудлаар хэлэлцэнэ” хэмээн мэдэгджээ. Түүний айлчлал ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон түүний ойрын холбоотон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Узбекистан улсын Самарканд хотод хийж байгаа уулзалттай давхцаж, байгаа нь ажиглагчдын сонирхлыг татжээ. Урсула Вон Дер Лейений айлчлал Украины армийн сөрөх давшилт амжилттай хэрэгжиж, ялалтаа тэмдэглэж байгаа үед тохиож байна.
Орос, Молдова зэрэг улсууд энэ оны 6-р сард Европын холбоонд элсэх статусаа албан ёсоор авсан юм.