Улаанбаатар төмөр замын төлөөлөл төрийн болон хувийн өмчийн аж ахуй нэгжийн төлөөллүүдтэй “Хамтын ажиллагаа 2022” уулзалтыг зохион байгуулсан байна. Уг уулзалтаар Улаанбаатар төмөр замаар үйлчлүүлэгч 600 гаруй аж ахуй нэгжүүд санал солилцож, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцсэн байна
Цар тахлын нөхцөл байдлын улмаас Монгол улсын хамгийн том боомт болох Замын-Үүд Эрээнээр дамжих ачаа тээврийн урсгал удаашраад байсан юм. Тодруулбал өнгөрсөн оны 11-р сараас хойш Монголоос хүлээн авдаг галт тэрэгний тоо буурч өдөрт найман галт тэрэг нэвтэрдэг байсан. Тэгвэл Эрээн хотын хөл хорионы дэглэм суларч өнөөдрийн байдлаар тус боомтоор өдөрт 13 галт тэргийг хүлээн авч байна.
БНХАУ-ын зүгээс Замын Үүд Эрээн боомтын ачааны эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхээр шинэчлэлийн ажлууд хийгдэж байгаа, манай улсын зүгээс мөн Замын Үүд Боомтын төмөр замаар нэвтрэх ачааны урсгалыг сайжруулахаар ажиллаж байна.
Түүнчлэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн алдагдал хүлээдэг салбар бол зорчигч тээвэр юм. Жилдээ 40 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг энэ салбар тарифын өөрчлөлт оруулахаар холбогдох байгууллагуудтай хэлэлцэх шатанд явж байгаа гэсэн байна.