Монгол кино бүтээлүүд олон улсын “А” зэрэглэлийн кино наадмуудад амжилттай оролцож байна

Монголын кино урлагийн 90 орчим жилийн түүхэнд уран бүтээлчдийн цөөнгүй кино олон улсын нэр хүндтэй фиствалуудад амжилттай оролцож иржээ. Кино урлагийн сүүлийн үеийн чиг хандлагыг мэдрүүлэх, кино боловсрол олгох зэргээр тухайн улс орны кино уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлхийд таниулах гол хөшүүрэг нь олон улсын кино наадам гэж үздэг байна.

Дэлхий дахинд өдгөө 3000 орчим кино наадам зохиогддогоос Францын “Канн”, Венец, Берлины олон улсын кино наадам хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Манай улсын хувьд 1998 онд найруулагч Д.Төрмөнхийн “Нохойн орон” баримтат кино анхны олон улсын кино наадмын дээд шагналыг хүртэж байснаас хойш цөөнгүй уран сайхны болон баримтат кино дэлхийн тавцанд гарч чадсан. 2022 он гарсаар “Худалдагч охин”, “TRIO”, “Эргэж ирэхгүй намар”, “Этгээд” зэрэг кино дэлхийн “А” зэрэглэлийн кино наадмуудаас хамгийн нэр хүндтэй шагналуудыг хүртсэн. Түүнчлэн 79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадмаас “Есдүгээр сарын цас” кино шилдэг богино хэмжээний кино шагналыг хүртжээ. 

"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг нь кино урлаг"

Кино урлаг нь амжилттай хөгжиж байгаа улс орнууд төрийн тусгай бодлогоор үндэсний кино урлагаа дэмжсэн байдаг. Энэ жишгээр манай улс Кино урлагийн зөвлөлийг байгуулж, Монгол уран бүтээлчид хууль эрх зүйн таатай орчинд уран бүтээл туурвих, олон улсын кино наадамд оролцход бодлогын хүрээнд дэмжин ажиллах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

27 дах удаагийн Пусаны олон улсын кино наадам 10-р сарын 5-14-ны хооронд Пусаны кино төвд болно. Тус наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны кино “Азийн кино урлагийн цонх” уралдаант хэсэгт шалгаран, өрсөлдөх эрхээ авчээ.