АНУ-ын эрх баригчид ОХУ-д оршин суудаг иргэдээ тус улсыг нэн даруй орхин гарахыг шаарджээ

Өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотод суугаа АНУ-ын Элчин Сайдын Яам иргэддээ нэн даруй тус улсыг орхихыг шаарджээ. Дипломат төлөөлөгчийн газраас ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласныг сануулж, давхар иргэншилтэй АНУ-ын иргэдийг цэрэгт татах боломжтойг анхааруулсан байна.

Хэрэв ОХУ-ын эрх баригчид давхар иргэншилтэй АНУ-ын иргэдийг цэрэгт татах шийдвэр гаргасан тохиолдолд АНУ-ын удирдлага иргэддээ тусламж үзүүлэх боломжгүй болно гэж дипломат төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурджээ.

Үүнээс гадна, Америкийн Элчин Сайдын Яам ОХУ-аас арилжааны нислэгийн тоо маш хязгаарлагдмал байгаа ч тус улсаас гарах боломжтой хэвээр байгааг онцолсон байна. АНУ-ын иргэд Орос руу зорчихгүй байх ёстой бөгөөд Орост оршин суудаг хүмүүс арилжааны зорилгоор зорчих хязгаарлагдмал боломж хэвээр байгаагаас гадна тус улсыг нэн даруй орхих ёстой гэж Элчин Сайдын Яам мэдэгдэлдээ нэмж дурдсан байна.

Түүнчлэн АНУ-ын иргэд ОХУ-ын томоохон хотуудад зохион байгуулагдаж байгаа аливаа эсэргүүцлийн жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг анхааруулсан төдийгүй зураг, бичлэг хийж цахим хуудсандаа нийтлэхгүй байхыг мөн анхааруулжээ. Одоогоор Владимир Путины зарласан цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсаалд оролцсон АНУ-ын 50 орчим иргэн баривчлагдаад байгааг эх сурвалжууд мэдээлжээ.