Цэцэрлэгийн цахим бүртгэлийн гуравдугаар шат ирэх сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилнэ

2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийн үйл явцыг гурван үе шаттайгаар анх удаа зохион байгуулсан. Нэгдүгээр шатны элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр явагдсан бөгөөд нийт 113 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагджээ. Харин хоёрдугаар  шатны бүртгэлд 11.000 хүүхдийн хүсэлт ирсэн байна. Өчигдөрөөс эхлэн эцэг эхчүүдийн утсанд хүсэлтээ ирүүлсэн хүүхдүүд тэнцсэн эсэх зурвас ирж эхэлсэн байна.

Цэцэрлэгийн 2-р шатны бүртгэл энэ сарын 10-24-ний өдрүүдэд явагдаж дууссан. Одоогийн байдлаар хүсэлтээ ирүүлсэн 11.000 хүүхдийн  2263 нь хувийн цэцэрлэгт хамрагдаж эхэлсэн байна. Үлдсэн 8000 гаруй хүүхдийн хариу өнөөдөр эцэг эхийн гар утсанд ирнэ. Хэрэв энэ удаа цэцэрлэгт хамрагдаж амжаагүй хүүхэд 3-р шатны бүртгэлд хамрагдах боломжтой. 

Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар улсын төсвөөс нийт 200 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 100 тэрбум төгрөгийг гэр цэцэрлэг, түрээсийн байр, шинэ объект худалдан авах зэрэгт зарцуулсан.  Төрийн өмчийн цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа учраас одоогийн байдлаар 7,296 хувийн цэцэрлэгийн сул орон тоо буюу хүчин чадлын боломж байна. Тиймээс хоёрдугаар шатны бүртгэлд аль болох хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн боломжийг нэн тэргүүнд харгалзан үзэж хуваарилалт хийхээр салбарын яам төлөвлөжээ.