Олон улсын нислэгийн тийзийн үнийг бууруулах боломжгүй

Манай улсын агаарын тээврийн тийзийн үнэ цар тахлын өмнөх үеэс өндөр байна. Энэ нь шатахууны үнэ өссөн болон долларын ханш нэмэгдсэнтэй холбоотой гэж холбогдох албанаас тайлбарлаж байна.

Манай улсын агаарын тээврийн тийзийн үнэ өндөр байгааг иргэд шүүмжилж байна. Тэр дундаа манай улсаас гадаад улсад суралцдаг оюутнуудын хувьд онгоцны тийзийн үнийг бууруулах хүсэлтийг гаргасаар байгаа юм. Энэ талаар иргэний нисэхийн газраас зохицуулалтыг хийх хүсэлтүүдийг агаарын тээврийн компаниудад хүүргүүлсээр байна гэсэн юм.

Харин салбарын сайдын зүгээс олон улсад үйлдэгдэж байгаа нислэгийн тийзийн үнийг буруулах боломжгүй харин орон нутагт үйлдэгдэж байгаа нислэгийн  тийзийн үнийг бууруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Агаарын тээврийн компаниудын зүгээс онгоцны тийзийн үнийг бууруулахын тулд төрөөс дэмжлэг хэрэгтэйг илэрхийлж байна. Харин 2023 оны манай улсын төсөвт агаарын тээврийн компаниудад 145 тэрбум төөргийг хөнгөлөлттэй зээлээр олгохоор төсөвлөж байгаа юм. Иймд ирэх онд агаарын тээврийн тийзийн үнэ өөрчлөгдөх магадлалтайг  агаарын тээврийн компаниуд илэрхийлж байна.