Шилжин суурьшиж буй иргэд 4-5 төрлийн бичиг баримт бүрдүүлж шахмал түлшний  карт авдаг

Шилжин суурьшиж байгаа иргэд шинээр түлшний карт авахын тулд өөрийн үндсэн хаягийн оршин суугаа хорооны тодорхойлолт, мөн тухайн хороонд түр оршин суугчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Таван толгой түлш компанийн дансанд 3000 төгрөгийг тушаах зэрэг дор хаяж дөрвөөс таван үйлдлийг хийдэг байна. Ингэснээр өөрт ойр байрлах Таван толгой түлш компанийн хэрэглэгчид үйлчлэх төвөөс сайн картыг авах эрхтэй болох юм.

Засгийн газрын шийдвэрээр нэг өрх нэг карт гэсэн бодлогыг хэрэгжүүлж байгаа юм. Шахмал түлшний картыг иргэний үнэмлэхийн QR кодтой холбосноор тухайн иргэний нэр дээрх картын бүртгэл харагдах юм.

Мөн гэр хорооллын айл өрхүүдэд долоо хоногт зургаан шуудай түлш олгож байгаа нь өрхийн хэрэгцээнд хангалттай хүрэлцдэггүй талаар иргэд дурдаж байсан юм. Харин энэ асуудал нь Засгийн газрын шийдвэр учраас Таван толгой түлш компани шийдвэрлэж чадахгүй гэдгийг хэлсэн юм